НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоожээ.
Тогтоолын дагуу 2014 оноос нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг өмчлүүлэх болсон байна.
Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах замаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга зохион байгуулах юм. газар авч эхлэх юм.
Л.Бадрах Ugluu.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл