“Хүннү эйр” Парис руу нислэг үйлдэхээр бэлтгэж байна

33ae1j2h80rj4te0fedqeo6gocМонголын агаарын тээврийн “Хүннү эйр” компани ирэх зун анхныхаа уртын нислэгийг Парис хот руу хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компани нь өмнө нь “Mongolian Airlines” гэх нэртэй байсан бөгөөд А319 онгоцоор үйлчилдэг байсан юм. Тэгвэл 2015 оноос эхлэн А330-200 онгоц худалдан авахаар төлөвлөж байгаа юм байна.

Ямартай ч “Хүннү эйр” компани зургаадугаар сарын 9-нөөс наймдугаар сарын 29-ний өдрүүдэд долоо хоногт хоёр удаа Парисын нислэгийг үйлчлүүлэгчдэдээ санал болгохоор төлөвлөж байгаа аж. Энэ нь Монголын агаарын нислэгийн түүхэн дэх Улаанбаатараас шууд Парис орсон анхны нислэг болох юм байна. Өмнө нь МИАТ компани Улаанбаатараас Берлиний чиглэлд нислэг үйлдэж байсан юм.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Улаанхад хотын музейд 80.000 гаруй түүх соёлын дурсгалт өвийг хадгалж байна

Хятад, Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилга үргэлжилсээр байна. Энэ хүрээнд бид ӨМӨЗО-ны Улаанхад хотын музейтэй танилцлаа. …