Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ

8962a75168249dd3bigХуульд зааснаар нийслэлийн иргэн бусад аймаг, сумын нутагт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар үнэгүй өмчлөн авах эрхтэй бөгөөд Монгол Улсын иргэн газрыг нэг л удаа үнэгүй өмчлөх эрхтэй.

Иймд нийслэлийн иргэн бусад аймаг сумын нутагт газар өмчлөх тухай хүсэлт гаргахдаа Нийслэлийн Өмчийн харилцааны газраас нийслэлийн нутаг дэвсгэрт газар өмчлөөгүй тухай тодорхойлолтыг гаргуулан холбогдох материалын хамт тухайн сумын газрын даамалд өгнө.

Нийслэлд газар өмчлөөгүй тухай тодорхойлолт хүсэхдээ иргэн дараах материалыг бүрдүүлж Нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн газар өмчлөл хариуцсан мэргэжилтэнд өгнө. Үүнд:

 

  1. Иргэний цахим үнэмлэхний хуулбар,16 нас хүрээгүй тохиолдолд төрсний гэрчилгээний хуулбар.

/Нотариатаар баталгаажуулсан/

Жич: Цахим иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тохиолдолд иргэний бүртгэл мэдээллийн төвөөс лавлагаа авч лавлагааг үндэслэн тодорхойлолт олгоно.

  1. Өргөдөл

/Өргөдлийг иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээ хуулбарласан цаасны ард бичээрэй./

Та хүсэлт гаргахдаа дараах зүйлийг анхаараарай. Үүнд:

  • Өргөдлийг гараар бичиж өргөдөлд ямар аймгийн ямар суманд газар өмчлөх хүсэлтэй байгаагаа бичнэ.
  • Тодорхойлолтыг зөвхөн нийслэлийн иргэн болон нийслэлд оршин сууж байгаад хөдөө орон нутагт шилжсэн иргэдэд гаргаж өгнө .
  • Тодорхойлолтыг зөвхөн орон нутагт хандан гаргах бөгөөд нийслэлийн дүүргүүдэд хандан гаргахгүй болохыг анхаарана уу.
  • Та гэр бүлийхээ аль нэг гишүүнтэй хамтран газар өмчилсөн тохиолдолд нотариатаар орж хамтран өмчлөгч хасуулах гэрээ хийж, харъяалах дүүргийхээ газрын албанд хандан гэр бүлийн аль нэг гүшүүн дээр тухайн газраа үлдээн үлдсэн иргэнээс бусад гишүүд нь дахин газар өмчлөх эрхтэй.
  • Та дээрх бичиг баримтыг бүрдүүлэн Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгнө.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …