“Буянт-Ухаа 1” хорооллын захиалга авах нарийвчилсан журмыг ТОСК гаргана

300-384bf5a5fd622ffb34a3f70b338b00b34f41d7c9“Буянт-ухаа” төслийн эхний ээлжинд ашиглалтанд орсон 1764 айлын орон сууцыг зорилтот бүлэгт хэрхэн хуваарилах тухай журам өнгөрсөн долоо хоногт батлагдаад байна. Гэхдээ Монгол Улсын Засгийн газар “Буянт-Ухаа 1” хорооллын орон сууцанд иргэдээс захиалга авах журмыг баталсан боловч нарийвчилсан журмыг Төрийн орон сууцны корпораци гаргах юм байна. 

Харин энэ пүрэв гарагт дараагийн ээлжийн орон сууцны газрын асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлэхээр болжээ. Төрийн орон сууцны корпорацийн зүгээс газрын асуудлыг шийдвэрлэхдээ инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдсэн эсвэл нэг км-ийн зайтай байх нь чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Учир нь “Буянт-Ухаа 1” төслийг хэрэгжүүлэх явцад дэд бүтцийн асуудлаас үүдсэн зарим тооцоолоогүй зардал гарч байсан байна. Төрийн орон сууцны корпорацийн мэдээлснээр ирэх 2015 он гэхэд зорилтот бүлгийн 10 мянган иргэнийг орон сууцжуулах асуудлыг нийлүүлэлтийн түвшинд шийдсэн байх боломжтой гэж үзжээ.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …