Иргэний хувийн өмчийг хааж, боох эрхийг Скайтел компанид хэн өгөв

Нэг жилийн өмнө Монголын цахилгаан холбоо компанийн 50…-тай дугаар эзэмшигч ямарч сонголтгүйгээр Скайтел компани руу шилжих шийдвэрийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргаж байв. Яагаад заавал Скайтел гэж, Мобиком, Юнител эсвэл Жи-Мобайл байж болох байсан. Гэхдээ төлбөрийн зөрүү байсан өөрийн дугаартайгаа үлдсэн учраас иргэд сүр болголгүй тэгсгээд өнгөрөөсөн. Тэгвэл өнөөдөр 50…-тай дугаар эзэмшигчдийг ямарч сонголт хийлгэлгүйгээр Скайтелийн 9169 ….-тэй дугаар луу шилжүүлж байна. Хэрвээ иргэн дугаараа шилжүүлэхийг хүсэхгүй бол тус дугаарыг нь хааж, хувийн өмчинд нь халдаж байгааг Бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос мэдэгдэж байгаа билээ.

Энэ хууль бус дээрэнгүй үйлдлээс болоод нэг хүний ам нас эрсдэх аюул ч тулгараад авсныг зарим хэрэглэгчид цахим хуудаснаа мэдээлж байна.
Энэ мэдээллийг баримт болгон ашиглах нь ч юу юм гэхдээ л хаагдсан дугаарын цаана үүгээр ч тогтохгүй олон асуудал үүсч байгааг бодох л хэрэгтэй.

Ямартаа ч Бизнес эрхлэгчдийн аюулгүй байдлыг хангах холбооноос Харилцаа холбооны зохицуулах хороо болон Скайтел, Монгол цахилгаан холбоо компанийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон үүрэн холбооны 50…-тай дугаар эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахаа мэдэгдлээ.
Иргэд Монголын Цахилгаан холбоо компанийн дугаарыг /алтан, мөнгөн, хос, энгийн гэх мэт …/ өөрийн хүсэл сонирхлоор худалдан авсан. Мөн өнгөрөгч найман жилийн хугацаанд тус дугаарыг эзэмшиж түүгээр бусадтай харилцаа холбоо тогтоож, бизнесийн үйл ажиллагаагаа явуулж, өөрийн гэсэн өмчлөлийг бий болгосон.

Гэвч тэднийг үл хүндэтгэн дээрх шийдвэрийг гаргаж, Скайтел компанийн 9169….-тэй дугаар руу шилжихийг шаардаж, зөвшөөрөхгүй бол хааж, боож байгаа асуудлыг эсэргүүцхээр аргагүйд хүрчээ.
50…-тай дугаар нь хэвээрээ байгаад өөр хэрэглээний санал болгосон бол ийм асуудал үүсэхгүй байсан. Гэтэл дугаарыг нь солих гээд байгаа учрыг нь ойлгохгүй байна гэж мэдэгдлээ.

Уг нь иргэн Монголын цахилгаан холбоо компанийн /жилийн өмнө нь шилжснээр Скайтел компанийн/ 50…-тай дугаарыг “Иргэний хууль”-ийн дагуу өөрийн хөрөнгө болгон өмчлөөд авчихсан байдаг. Гэтэл энэ өмчийг нь дур мэдэн үгүй хийж байгаа юм. Тиймээс ХХЗХ-г Захиргааны хэргийн шүүхэд, Скайтел, Цахилгаан холбоо компаниудыг иргэний хэргийн шүүхэд өгч гомдлоо шалгуулахаар болсон байна.
Эх сурвалж: Оллоо.мн Ами

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …