Жолооч нар үнэмлэхээ хураалгасан эсвэл хаясан тохиолдолд ЗЦГ-аас хоёр хоногийн дотор авчихдаг байсан бол тэрхүү журамд өөрчлөлт оржээ. Иргэд жолооны үнэмлэхээ гээж, үрэгдүүлсэн тохиолдолд Замын цагдаагийн газарт хүсэлт гарган лавлагааг арав хоногийн дотор авна. Улмаар үрэгдүүлсэн жолооны үнэмлэх дахин авахад дараах материалыг
бүрдүүлнэ.
Үүнд иргэний үнэмлэх, эмнэлгийн үзлэгт хамрагдан тэнцсэн бичиг, цусны бүлгээ тогтоолгон тамга даруулсан баримт, өнгөт зураг хоёр хувь, 12500 төгрөгийг банкинд тушаасан бичиг, жолооны үнэмлэхийг хүчингүйд тооцсоныг батлах баримт зэргийг бүрдүүлэн өгнө. Улмаар жолооны дахин үнэмлэхийг ажлын 15 хоногийн дотор олгох юм байна.