АНУ-ын Пенсильвани мужийн иргэн 45 настай Жулия Кэплс хэмээх эмэгтэй сүүлийн 30 турш хүний цус сорж амьдарч байгаа гэнэ.
Тодруулбал, Жулия анх 15 настайтайгаасаа эхлэн хүний цус ууж эхэлсэн бөгөөд өдийг хүртэл нийт 720 литр /сар бүр 2 литр/ цус уусан байна. Түүний эл цусанд донтох болсон шалтгаан нь хамгийн анх найз залуутайгаа үнсэлцэж байгаад уруулыг нь санаандгүй хазаж, цус амтласантай холбоотой гэнэ. Үүнээс л хойш тэрээр цусны амтанд орж байнга цус уух болжээ.
Тэрээр энэ тухайгаа “Цус уухгүй бол түүний сэтгэл хямарч, миний царай зүс муухай болдог. Хүний цус тийм ч тэжээллэг биш гэдгийг би мэднэ. Гэсэн ч тогтмол уухгүй л бол би бухимдаж, стресст ордог” гэжээ.
Хамгийн сонирхолтой нь бүсгүй уух хэрэгцээт цусаа түүнд ориулж сайн дураараа цусаа өгөхийг хүссэн хүмүүсээс авдаг гэнэ. Мөн нууцлаг зан үйлийн тусгай дэлгүүрүүдээс шингэнээ худалдаж авдаг аж.
Жулиягийн нөхөр Дональд Лазарович ч мөн цус уух дуртай нэгэн байсан бөгөөд саяханаас цус уух зуршлаасаа татгалзсан байна. Харин тэдний хүү, охин хоёр нь тэдэн шиг гаж зуршилгүй гэнэ.
М.Сониуч Ugluu.mn