Нийслэл долоон жилийн цэвэр усны нөөцтэй

332-pure-water.23174720_stdӨчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Л.Эрхэмбаяр усны асуудлаар холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтад “2030 Усны нөөцийн групп” байгууллагын Азийн орнууд хариуцсан тэргүүн Кристоф Жэйкоб, Британийн PWC байгууллагын Женифер Моллер-Гуллэнд болон Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга Д.Доржсүрэн нар оролцсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гурван жилийн өмнө Давосын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо усны асуудлаарх дэлхийд нэр хүндтэй байгууллагуудад хамтран ажиллах санал тавьсан. Үүний дагуу “2030 Усны нөөцийн групп” байгууллага Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилттэйгээр Монголын усны нөөцийн талаар өргөн хүрээтэй судалгаа хийж байгаа юм. Энэхүү судалгааны урьдчилсан дүн шинжилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газарт танилцуулж, нарийвчилсан судалгааны ажлаа эхлүүлснээ уулзатын үеэр мэдэгдлээ.
Тус байгууллагын мэргэжилтнүүд Монголын усны асуудлыг хэд хэдэн байгууллага хариуцаж буйг шүүмжлээд, усны нэгдсэн бодлого зохицуулалттай болох шаардлагатай байгааг дурдьжээ.  Мөн нийслэлийн цэвэр усны нөөц долоон жилийн дараа шавхагдахаас гадна хөрсний бохирдлоос үүдэн ундны ус ихээр бохирдож байгааг онцоллоо.
index

Санал болгох мэдээ

Хөвсгөл аймаг Мөрөн сумынхаа янданг 3000-аар цөөлнө

Хөвсгөл аймаг 2025 оныг “Амьдрах орчноо сайжруулж, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл энэ …