Дуучин Ө.Уянга 111-т саатуулагджээ

2(6) (1) Дуурийн дуучин Ө.Уянга өнгөрсөн сард согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж яваад цагдаад баригдаж, жолоо барих эрхээ хасуулсан гэнэ. Гэвч эрхээ хасуулсан нь багадаж дуучин бүсгүй саяхан болж өнгөрсөн эх үрсийн баярын өмнөхөн дахин согтууруулах ундаа уусан үедээ жолоо барьж яваад баригдсан аж.

Ийнхүү  давтан хууль зөрчсөн түүнийг цагдаагийн байгууллагаас “Албадан саатуулах байр” буюу “111”-т долоо хонох шийтгэл оноосон гэнэ. Энэ хугацаанд дуучин Уянга бие засах гэж гарахаас өөрөөр “камер”-аасаа цухуйдаггүй байсан бөгөөд хоол ундаа үргэлж гаднаас зөөлгөдөг байсан аж. Эрх биш одоо согтуугаар машин жолоодохгүй байлгүй дээ!

 

Г.Сонор

Ugluu logo

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …