Өнөөдөр Шүүх эмнэлгийн “Нээлттэй хаалганы өдөр” болно

1556096920ac1759bigБайгууллагын хэмжээнд “Нээлттэй ил тод байдлыг хангах, сургалт, сурталчилгаа, хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийттэй харилцах ажлыг хэрэгжүүлэх” ажлын хүрээнд 2014 оны 2 дугаар сарын 20-ны өдөр буюу өнөөдөр гарагт Шүүх эмнэлгийн шинжилгээний хэлтсийн байранд 09:00-15:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна.

Нээлттэй хаалганы өдрөөр иргэдэд үзүүлэх үйлчилгээ:

–  Тус хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Галт зэвсгийн шинжилгээний лаборатори нь галт зэвсэг эзэмшигчдийн галт зэвсгийн сумны хошуу, хонгионы дээж аван санд бүртгэх, /лавлах утас: 51-266345/

–  Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Гарын хээний шинжилгээний тасаг нь өдөрлөгт оролцсон иргэдийн гарын хээний дардсыг зориулалтын бэхээр авч дурсгал болгон өгөх, /лавлах утас: 51-264031/

–  Зөөврийн “АДИС-ПАПИЛОН” системийг танилцуулах, /лавлах утас: 51-264031/

–  Тусгай шинжилгээний хэлтэс нь иргэдийн цусны бүлэг тогтоох шинжилгээг үнэ төлбөргүй хийн тодорхойлох,

–  Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтэс нь архивын лавлагаа гаргаж өгөх /лавлах утас: 51-266322/

–  Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдол хүлээн авах /лавлах утас: 51-266342/ зэрэг ажил үйлчилгээг хүргэн ажиллана.

index

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …