Манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн байна

imagesҮндэсний статистикийн хорооноос мэдээлсэн 2013 оны эцсийн мал тооллогын дүнгээр манай улсын нийт малын тоо 45,127,158 толгойд хүрсэн. Өнгөрсөн оныхтой харьцуулахад 4.2 сая толгой буюу 10.3 хувиар өссөн байна. Малын тоог 5 төрлөөр авч үзвэл, хонь 20.060.254, ямаа 19.218.499, үхэр 2.908.491, адуу 2.618.452, тэмээ 321.462 толгой байна.

Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Говьсүмбэр аймаг малаа 5 төрлөөр өсгөжээ. Адууны тоогоор Төв аймаг /283.635 толгой/, хонь /1.944.074толгой/, үхэрний тоогоор Архангай аймаг /427,151/ тэргүүлсэн бол ямааны тоогоороо Баянхонгор аймаг /1.860.648/, тэмээгээр Өмнөговь аймаг манлайлсан байна.

Нийт малын тоогоор Архангай аймаг /3.772.266/, Хөвсгөл аймаг /3.609.179/, Төв аймаг /3.572.988/, Өвөрхангай аймаг /3.486.043/, Баянхонгор аймаг /2.987.064/ эхний 5 байрт орсон бол хамгийн бага малтай нь Орхон аймаг /178.956/ байна.

Д.Амар

index

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …