“Буянт -Ухаа ” хорооллын бүртгэлийг ирэх сарын 1-нээс бүртгэж эхэлнэ

ru1qe5efku9058naqkm5er83i“Буянт -Ухаа 1” хорооллоос орон сууц худалдаж авах иргэд ямар материал бүрдүүлэх болон хэзээнээс захиалга авч эхлэх талаар ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгаас зарим асуултад хариулт авлаа.

-Шинээр барьсан “Буянт-Ухаа” хороололд орон сууц худалдаалах журмыг Засгийн газраас батлаад байгаа. Орон сууц авах хүсэлтэй иргэдийн бүртгэл хэзээнээс эхлэх бэ. Хамрагдах иргэд ямар бичиг баримт бүрдүүлсэн байх ёстой вэ?

-Одоогоор зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн талаархи нарийвчилсан журмыг ТОСК-аас гаргах ажил судалгааны төвшинд явж байгаа.

-Нарийвчилсан журам гэдэг нь ямар учиртай юм бэ?

-“Буянт -Ухаа ” хорооллын 60 хувь нь төрийн албан хааг ч, 40 хувь нь залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд , ахмад настан байхаар  журамд заасан. Тиймээс тухайн төрийн албан хааг ч, хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан, залуу гэр бүлд та вих шаардлага ямар байх талаархи нарийвчилсан журмыг зайлшгүй гаргах шаардлагатай байгаа юм.

-Зээлд хамрагдах иргэдийг хэзээнээс бүртгэж эхлэх вэ?

-ТОСК-ын вэб сайтаар дамжуулан ирэх сарын 1-нээс бүртгэж эхэлнэ. Өөрөөр хэлбэл , бүртгэл зөвхөн цахим хэлбэрээр явна гэсэн үг. Харин бүртгүүлсэн иргэдэд цаанаас нь нууц дугаар өгнө.

-Нууц дугаар гэдэг нь?

-40 хувь буюу зорилтот бүлэгт багтаж байгаа иргэдээс ирсэн материалын тоо ашиглалтад орсон орон сууцнаас илүү гар вал олон нийтийн дунд ил тодоор сугалаа сугалуулах замаар орон сууцыг нь олгоно . Харин төрийн албан хааг чдын тухайд төрийн байгууллагад тодорхой квот тогтоож , квотынхоо дагуу сонгон шалгаруулалтаа явуулснаар ТОСК-ын цахим хуудаст бүртгүүлнэ.

-Орон сууц худалдаж авсан иргэдэд 15 жилийн дотор зарахгүй гэсэн шаардлагыг тавьж байгаа. Гэхдээ тухайн хүнд хүндэтгэх шалтгаан гараад зарахаас өөр аргагүйд хүрвэл яах вэ?

-Журамд энэ тухай тодорхой заасан. Тухайлбал , ТОСК-оос бариулж байгаа барилгуудын тухайн үеийн үнийг харгалзан үзэж иргэнээс бу цаан худалдан авна. Ингэснээр хэрэг цээтэй иргэдэд нь хямд үнээр буцааж худалдах юм .

Д.Амар

index

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …