Төрийн байгууллагын үйлчилгээнд шинэ программ нэвтрүүлнэ

6o1l75kfdqk7tqbp539vqavutrНийслэлийн ЗДТГ болон “Мобиком” корпораци хамтран Улаанбаатар хотод барьж буй барилга, байгууламж, авто замын мэдээлэл түгээх аппликейшн-ийг  удахгүй олон нийтийн хүртээл болгох ажээ. Барилга болон авто замын компаниуд зөвшөөрлөө бүгдийг авсан эсэхийг дээрх программын тусламжтайгаар иргэд өөрсдийн гар утаснаасаа мэдэх боломжтой.

Мөн энэхүү технологийн онцлог нь тухайн барьсан болон барьж буй барилга, авто замыг утасны камераараа авахад хэний эзэмшил, ямар аж ахуйн нэгж бүтээн байгуулалт хийж байгаа, зөвшөөрөлтэй эсэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх гэнэ. Түүнчлэн уг программ нь баяжуулсан хиймэл дүрслэл технологийг ашигласан  байна. Уг технологийг олон улсад бизнесийн байгууллагууд ашигладаг бөгөөд дэлхийд анх удаа манай улсын төрийн байгууллага өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаагаараа давуу талтай аж.

Уг аппликейшнийг App store, Play store-оос татаж авах боломжтой бөгөөд англи, монгол хэлний сонголттой, дөрвөн үндсэн цэстэй юм байна. Иргэд  зөвшөөрөлгүй баригдаж буй барилга болон авто замын талаарх мэдээллийг саадгүй илгээнэ. Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас уг аппликейшнд орсон мэдээллийг долоо хоног бүр сайжруулж, иргэдээс ирсэн санал, хүсэлтийг барагдуулах юм байна.

Д.Үүлэн

index

Санал болгох мэдээ

“Дансаа бүү ашиглуул” аяныг эхлүүллээ

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, Монголын банкны холбоо хамтран залилах, мөнгө угаах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, …