Дүүргээсээ сонгогдсон Ерөнхийлөгчөө Чингэлтэйчүүд дэмжихээ илэрхийллээ

elbegdorj chingeltei Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр Эрх чөлөөний талбайд Чингэлтэй дүүргийн иргэд сонгогчидтой уулзлаа. Уулзалтад нэр дэвшигчээс гадна тус тойрогоос сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга нар оролцлоо. Чингэлтэй дүүргийн олон мянган иргэн Эрх чөлөөний тайлбайгаар дүүрч, тойргоосоо төрүүлсэн ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихээр ирсэн байв. 23 жилийн тэртээ Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын дуу хоолой болон Эрх чөлөөний талбайгаас үгээ хэлж байсан бол дахин хоёр дахь удаагаа Чингэлтэйчүүдийнхээ дэмжлэгийг авахаар ирснийг сонгогчид бэлэгшээж байв.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж сонгогчиддоо хандан үг хэлэхдээ “Чингэлтэйчүүд ардчилал, сайн бүхнийг дэмжиж ирсэн. Та бүхэнд баярлаж явдаг шүү. Монголынхоо ард түмний дэмжлэгээр би УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч болж чадсан. Би бол та нарын өмч”хэмээн дотодгосон юм. Мөн тэрээр “Монгол Улсын нэр хүнд өндөр байна. Олон улсын зах зээлээс мөнгө босгоход бидэнд итгэж байна. Биднийг авлигатай тэмцэж байгааг, бас сайн засаглалтай болсныг дэлхий харж байна. Бид бүр илүү хурдтай хиймээр байна, хөгжмөөр байна” гэв.

Чингэлтэй дүүргийн иргэдийн зүгээс нэр дэвшигчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн Чингэлтэйчүүд Ц.Элбэгдоржийг өнөөгийн өндөрлөгт хүрэхэд нь дэмжиж, сонгуульд саналаа өгч ирсэнээ сануулж байлаа. Түүнчлэн Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдон ажиллаж буй Г.Баярсайханыг ч сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрийн хүрээнд сайн ажиллаж, Чингэлтэй уулыг дархан цаазат болгосон, байгаль орчны төлөө тууштай тэмцэж байгааг иргэд сонгогчид үнэлж байгаагаа мэдэгдсэн юм. Иймд ардчилалын залуучуудын буянаар дүүрэгт өөрчлөлт шинэчлэл хийгдэж буй тул ардчилсан ерөнхийлөгчөө дэмжихээ мэдэгдэв.

УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Ардчилсан хувьсгалыг 23 жилийн өмнө энэ Эрх чөлөөний талбайгаас эхлүүлж байсан Ц.Элбэгдоржид дахин нэг итгэл хүлээлгэж, эхлүүлсэн ажлыг нь гүйцэтгүүлэх, итгэл найдвар хүлээлгэхийг Чингэлтэйчүүдэд уриаллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Ардчилалын салхийг 23 жилийн өмнө энэхүү Эрх чөлөөний талбайгаас эхлүүлж байсан юм. Ц.Элбэгдоржийн сонгуулийн сурталчилгаа нийслэлд үргэлжилж байна.

Ugluu.mn

Т.Түвшин

Санал болгох мэдээ

Г.Эрхэмбаяр түрүүлж Монгол Улсын аварга боллоо

Тулгар төр үүсэн байгуулагдсаны 2222 жил,  Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил,  Ардын хувьсгалын 92 …