Нийслэлийн Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс маргааш “Нээлттэй хаалга”-ны өдөр зарлаж байна. Энэ үеэр дүүргийн харьяат Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу бүртгүүлсэн 40 гаруй мянган иргэнд батламж гардуулах юм байна.
Түүнчлэн уг арга хэмжээний үеэр иргэд өөрийн хүссэн асуултдаа хариулт авч, асуудлаа газар дээр нь шийдүүлэх боломжтой аж. “Нээлттэй хаалга”-ны өдөр дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд явагдана.
Д.Үүлэн