Улаанбаатарт 2-4 хэм хүйтэн

Малчид, тээварчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2014 оны 02 дугаар сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим газраар, төвийн нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар хойноос,  бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, төв болон говийн нутгаар секундэд  12-14 метр хүрч ширүүснэ, баруун зүгийн нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус, Сэлэнгэ, Хараа,Ерөө,   Туул, Тэрэлж Онон, Улз, Халх голын сав  газраар 4-9 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 5-10 градусдулаан, бусад нутгаар 1 градус  хүйтнээс 4 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. 2-4 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус хүйтэн, харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …