Зуслангийн 10 чиглэлд автобус үйлчилж байна

p17sp1kc3s16r3a91m8i1b7rlf11 Урин дулааны улирал болж нийслэлийн иргэд зусландаа гарч байгаатай холбогдуулан зуслангийн чиглэлийн замын хөдөлгөөн ажлын өдрүүдийн оройн цаг, амралтын өдрүүдэд ачаалал ихтэй болж байгаа. Тиймээс нийслэлийн Тээврийн газраас зуслангийн 10 чиглэлд их багтаамжийн болон микроавтобусуудыг явуулахаар зохицуулалт хийжээ. Их багтаамжийн автобусууд “7 буудал”-аас Жигжид, Гоодой, Баянбулаг зуслангийн чиглэлд 60-90 минутын давтамжтайгаар том хүнд 500 ₮, хүүхдэд 200₮-өөр үйлчилж байгаа бол 7 буудлаас Өвөр Гүнт, Майхантолгой, Яргайтын богино, Яргайт, Хуурай мухарын чиглэлд 30-120 минутын давтамжтайгаар микроавтобус том хүн- 600₮, хүүхдэд- 200₮-өөр үйлчилж байна. Автобусууд ажлын өдөр 07:00-22:00 цагт, амралтын өдөр 08:00-22:00 цагт үйлчилж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Батарей хуримтлуурын станц 96.2 сая кВт цахилгаан нийлүүлээд байна

Эдийн засгийн сэтгүүлчдийн болон Тогтвортой хөгжлийн төлөө сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчид нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт орших батарей …