Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнөөдөр 10:00-14:00 цагт Нийслэлийн Иргэний танхимд хорооны Засаг дарга нартай уулзана.
Уулзалтад хотын Засаг даргаас гадна Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч дарга Ц.Буяндалай, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Энхцэнгэл нар оролцож мөн энэ онд хийх ажлуудын талаар мэдээлэл хийнэ. 150 орчим хорооны Засаг дарга энэ уулзалтад оролцох юм байна.
Д.Үүлэн