Хустайн нурууны хамгаалалтын захиргааны үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ

imagesХустайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустай цогцолбор газар” төв-төрийн бус байгууллагаар таван жилийн хугацаанд гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулахыг Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд С.Оюунд зөвшөөрлөө.

Улсын тусгай хамгаалалттай газарт менежментийг хэрэгжүүлэхдээ холбогдох хууль тогтоомжийг нарийн чанд мөрдөх, санхүүжилтийг шийдвэрлэх, аялал жуулчлал, олон улсын чанартай судалгаа шинжилгээний ажлыг явуулах зарчмын талаар тодорхой тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг БОНХ-ийн сайдад даалгалаа.
“Хустай цогцолбор газар” төв нь тус цогцолборын хамгаалалтын захиргааны үүргийг 2008 оноос гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм.
Тус төв гэрээгээр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, “Хустайн цогцолбор газар” олонд танигдсан, менежмент сайтай, үлгэр жишээ тусгай хамгаалалттай газруудын нэг болж чадсан гэж салбарын яам үнэлж байна.
Д.Үүлэн
Ugluu-logo17

 

Санал болгох мэдээ

Хоггүй шинэлэхийг уриалж, бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 15-ныг хүртэл зохион байгуулж байна

Сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй бүх нийтийн их цэвэрлэгээ гурав дахь өдрөө үргэлжилж …