Маргаашнаас эхлэн хүйтний эрч чангарна

indexӨнөөдрөөс баруун зүгийн нутгаар, цаашдаа ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг ус, цаг уурын хүрээлэнгээс анхааруулж байна.  Хугацааны эхээр хүйтний эрч сулавтар, Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 14-19 хэм хүрнэ. Харин Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутаг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Маргаашнаас буюу 2-р сарын 25-наас нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

index

Санал болгох мэдээ

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Нутгийн хойд хэсгээр өнөөдөр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна. Нутгийн …