ИТХ-ын гишүүд зодолджээ

20130611150925232.jpg

  Чонжү хотын нэгдсэн эмнэлгийг татан буулгах шийдвэр  өнөөдөр хотын ИТХ-ын гишүүдийн дийлэнх саналаар батлагдлаа.

 Уг эмнэлэгт ажилладаг эмч, сувилагч , ажилчид  ажлын байраа алдах гэж байгаагаасаа татгалзан  эмнэлгийг татан буулгахыг олон талаар эсэргүүцэн тэмцэл, жагсаал хийж Солонгосын Их Хуралд хүртэл хэлэлцэгдэхээр болоод байсан уг шийдвэрийг, өнөөдөр хотын ИТХ-ын дийлэнх гишүүдийн саналаар  , дэмжихгүй байгаа бусад гишүүдийн эсэргүүцэл , маргааныг үл тоон  дэмжиж баталлаа.

 Чонжү хот  нэгдсэн төв эмнэлгээ татан буулгаснаар өвчтөн хүлээж авах эмнэлгийн хангалт огт буухгүй төдийгүй харин ч зарлага нь орлогоосоо давсан  улсын байгууллага нэгээр багасч , хэмнэсэн хөрөнгөө өөр зүйлд зарцуулах сайн талууд байгаа ажээ.

 Татан буугдаж буй эмнэлгийн эмч, сувилагч, ажилчдыг өөр бусад ажлын байраар хангаж өгөхөөр амлаад байгаа ч тэд ажиллаж дассан ажлын байраа өгөхөөс татгалзаж эсэргүүцсээр 2 сар болж байсан ч өнөөдөр уг асуудал эцэслэгдэн шийдвэрлэгдлээ.

эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны кино “Улаанбаатар” кино наадмын долоон номинацид нэр дэвшжээ

17дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам аравдугаар сарын 8-15-ний өдрүүдэд болно. “Улаанбаатар” олон улсын …