Тэгвэл энэ сарын 12-ны өдөр дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүгчийн 2014 оны 02-р сарын 07-ны өдрийн 1191 дүгээр захирамжийг хүчингүй болгож энэ тогтоол нь эцсийн шийдвэр болохыг дурджээ.
Иргэний шүүхээс сургуулийн дотоод бүтэц зохион байгуулалт өөрчлөх нь боловсролын хууль болон бусад хуулиар Удирдах зөвлөлд олгогдсон байдаг. Тиймээс шүүх байгууллагын дотоод хэрэгт оролцож байна. Бүтцийн өөрчлөлт бол цэвэр оюутны эрх ашгийн тулд хийгдэж байгаа учраас удирдах зөвлөл хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэдэг дүгнэлтэд хүрчээ.
Ийнхүү гурван сарын турш үүсээд байсан маргаан шийдвэрлэгдэж удирдах зөвлөлийн шийдвэрлэснээр МУИС-д бүтцийн өөрчлөлт хийхээр болж байна.