Нас барагсдын facebook-т өөрчлөлт хийхийг хориглолоо

логоFacebook сүлжээний удирд­­лагууд нас барагсдын хуудаст иргэдийг өөрч­­­лөлт, засвар хийхийг хо­риг­­­ложээ. Өмнө нь тус ком­па­нийнхан хэн нэгэн хэрэг­­лэгч нь нас барсны да­раа зөвхөн ойр дотныхон бо­лон найз нөхөд нь үзэхэд зо­риулж facebook хуу­даст нь өөрчлөлт хийж, зас­даг бай­сан аж. Харин одоо Face­book сүлжээний удирд­лагууд хэрэглэгчийг нас барсны дараа хуудсыг нь засвар­лахаа больж, хэвээр үлдээ­хээр шийдвэрлэсэн гэнэ.

Сүлжээний блогт “Бид тухайн хүний сонголтыг хүндэтгэж үзнэ. Өмнө нь тухайн хүний хуудсыг найз нөхөд, төрөл  төрөгсөд нь үздэг байсан бол тэр хэвээр үлдээсэн нь дээр гэж бодож байна” хэмээн бичжээ. Түүнчлэн сүлжээнд “A Look Back” нэртэй тусгай видео роликийг бүтээж, таалал төгссөн хүмүүсийн дурс­галыг хүндэтгэхээр шийд­­вэрлэсэн аж. Энэ ро­ликийг Facebook сүлжээ 10 жилийн ойдоо зориулан бүтээж эхэлсэн юм байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …