“Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Сангийн яам Төрийн банктай хамтран зээлийн батлан даалтын гэрээг хийхээр боллоо.
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид 300 мянган ам.доллар хүртэл, Малчны бүлэг хоршоонд 100 мянган ам.доллар хүртэл, Эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт 10 сая төгрөг хүртэл зээл олгох боломжтой юм.
Батлан даалтын хэмжээ нь 50-80 хүртэл хувь байх ба шимтгэлийн хувьд батлан даалт гаргаж буй хугацаанаас хамаарч жилийн нэг хувиар тооцон шимтгэл авах юм.
Зээлийн батлан даалт таван жил бөгөөд хүү болон хугацаа нь ямар эх үүсвэрээр олгогдож байгаа төслийн зээл гэдгээс шалтгаалаад өөр өөр байх юм.
Одоогоор уг төсөл Говь-Алтай, Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий аймагт хэрэгжиж байна.
Д.Үүлэн