Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг 02 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шинээр нээлээ. Баянгол дүүргийн 1, 3 дугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн энэхүү шугамыг нээжээ. Шинэ чиглэлд “Атибус” ХХК 8 автобусаар үйлчилгээ үзүүлж байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Маргаашаас зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн өвлийн хуваарьт шилжинэ
Зорчигчийн галт тэрэгний хөдөлгөөн аравдугаар сарын 02-ны өдрийн 05:00 цагаас эхлэн өвлийн цагийн хуваарьт шилжинэ …