Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын визийн мэдүүлэг хүлээн авах төв 2014 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод нээлтээ хийх гэж байна.
Уг төвийг нээснээр Британийн консулын үйлчилгээний чанар сайжирч, олон хүний визийн мэдүүлгийг нэг доор хүлээн авах боломжтой болно. Британид зорчих виз мэдүүлэгчид тус төвөөр үйлчлүүлсний хураамж болох 59 фунт стерлинг төлөх бөгөөд уг хураамж нь бүх орнуудад ижил хэмжээтэй байдаг.
Өмнө нь Британийн ЭСЯ Монголын виз мэдүүлэгчдийн материалыг Бээжин хот дахь Британий ЭСЯ-ны визийн хэлтэст рүү явуулдаг байсан бол дээр дурьдсан хугацаанаас эхлэн виз мэдүүлэгчдийн материалыг Филиппиний нийслэл Манила хотод байрлах Британий ЭСЯ-ны визийн хэлтэс рүү явуулах шийдвэр гарчээ. Ингэснээр шуудангийн хугацаа нэг хоногоор хорогдож, визийн шийдвэр нэг хоногийн өмнө гарах давуу талтай болох юм.
Л.Үүлэн