Хувийн хэвшлийнхэн нийгмийн даатгалын 65 хувийг бүрдүүлдэг

Бүртгэлтэй ажилгүй ир­гэдийн тоо 40.5 мянга болж өмнөх оны мөн үетэй харь­цуулахад 17.6 мянган хүнээр буурсан байна. Харин нийг­мийн даатгалд оны эхний таван сарын байдлаар 605.4 мян­ган хүн шимтгэл төлөгч даатгуулагчаар бүртгэгдсэний 394.6 мянга нь аж ахуйн нэгжийнх, 210.8 мянга нь тө­сөвт байгууллагынх байгаа аж.

Энэхүү судалгаанаас үзэхэд хувийн аж ахуйн нэгжид ажиллан нийгмийн даат­гал төлж байгаа иргэд нийт даатгуулагчдын 65.2 хувийг эзэллэж байна. Өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад нийт даатгуулагчдын тоо 50.4 мян­гаар нэмэгджээ.

Нийгмийн халамжийн тэт­­гэвэрт тавдугаар сарын байд­­лаар 64.2 мянган иргэн хам­рагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэтэй харьцуулахад 10.4 мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт бөгөөд олгогдсон тэтгэврийн хэмжээ 14 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Ийнхүү нийгмийн ха­ламжийн зардал өссөн нь 2013 оны эхний таван сарын байдлаар “Хүний хөгжил сан”-гаас хүүхдийн мөнгөнд 91.7, ахмад настан хөгжлийн бэрх­шээлтэй 4600 иргэнд нэг сая төгрөг бэлнээр олгоход 4.2 тэрбум төгрөг зарцуулсан нь ихээхэн нөлөөлжээ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн ДЦС болон цэвэрлэх байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулж байна

Нийслэлийн 16 мега төслийн нэг Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн дэд бүтцийн чухал бүрэлдэхүүн болох …