Дэлхийн тэрбумтнуудын тоо 414-өөр нэмэгдсэн байна

 логоХятадын “Хужунь” сэт­гүү­лийн хийсэн судал­гаа­гаар дэлхийн улс орнуудад  ам.долларын 1867 тэрбум­тан бүртгүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 414-өөр нэмэгдсэн тоо гэнэ.

АНУ 481 тэрбумтантай­гаар жагсаал­тыг тэргүүлж, Хятад улс /Хонконг, Ма­као, Тайванийн хамт/ 358, ОХУ 103 тэр­бум­тантай­­гаар удаал­жээ.

Дэл­хийн  тэрбумт­нуу­дын нийт хө­рөнгө 6.9 их наяд ам.дол­лар болсон нь дэл­хийд эдийн засгаараа гурав­ду­гаарт би­чигддэг Япон улсын нэг жилийн ДНБ-ээс их байгаа юм. АНУ-ын эдийн засаг сэргэж, мэ­­дээлэл тех­нологийн сал­ба­рын зах зээлд эзлэх байр суурь нь нэ­мэгдсэнээр тус улсын тэр­бумтнуудын тоо огцом өсчээ.

Дэлхийн хамгийн баян хүнээр “Microsoft” ком­панийг үндэслэгч Билл Гейтс бичигдсэн бөгөөд түү­ний хөрөнгө нь 68 тэрбум ам.доллар ажээ.

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …