Ариутгал халд­вар­­­­гүйжүүлэлтийн цэгт 35 албан хаагч ажиллаж байна

f924331751a02930bigГурван аймагт гар­сан шүлхий өвчинтэй хол­боо­тойгоор Улаанбаатар хот орчмын ариутгал халд­вар­­­­гүйжүүлэлтийн цэгт ажил­­­­­лаж байгаа ажилчид го­­ломтын бус бүсээс 4.2 тонн үхрийн мах, 13.225 тн хонины мах, 1.2 тн адууны мах, 9.4 тн ямааны мах, 1.8 тн тэмээний мах, 9.3 тн дайвар бүтээгдэхүүн, 128000 ширхэг өндөг, 10 тн шар буурцагны мах орлуулагч нэвтрүүлсэн байна. Ингэх­дээ эдгээр эд зүйл, бүтээг­дэхүүнд  үзлэг хийж, мал эм­нэлэг, ариун цэврийн гарал үүс­­лийн гэрчилгээг үндэс­лэн оруулжээ.   Мөн 607 тээв­­рийн хэрэгсэл, 2392 зор­чигчид  үзлэг  шал­­галт хийж, 610 шир­хэг  сэрэмж­лүүлэг та­раан, Хэрлэн, Тэрэлжийн уулз­вар, На­лайх IV зөрлөг, Яар­магийн постуудад 552 тээв­рийн  хэрэгсэлд ариутгал  халд­варгүйжүүлэлт хийсэн байна.

 Улаанбаатар хот орчмын Хэрлэн, Багахангай, Тэ­рэлжийн уулзвар, дөрөв­дүгээр зөрлөг, Эмээлт, Яармаг, Баруун турууны тов­чоодод байнгын хя­налтын найм, ариутгал халдвар­гүй­жүүлэлтийн дөрөв нийт 12 цэгт Хэв журмын цагдаа тав, Замын цагдаа долоо, Онцгой байдлын таван ажилтан, Мэргэжлийн хяналтын най­ман байцаагч, Мал эмнэлэг-10 нийт 35 албан хаагч 12 автомашинтайгаар хяналт шалгалтыг явуулж байна.

Санал болгох мэдээ

“Өсвөрийн парламент- 2025” хөтөлбөрийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурал, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан (НҮБХС, UNISEF), Хүүхэд, гэр бүлийн …