Нохойгоо салхилуулж яваад саятан болжээ

логоАНУ-ын Калифорни му­жийн нэгэн гэр бүл цэцэрлэгт нохойгоо салхилууж яваад санам­саргүйгээр их хэм­жээний эрдэнэс олсон ажээ. Нохой нь гэнэт модны доор нүх ухаж эхлэхэд нь эхнэр, нөхөр хоёр тусалсан гэнэ. Азтай хос нүхэнд нэгэн төмөр лааз байсныг гаргаж ирсэн нь алтан зоос бүхий эрдэнэс байжээ.

Тэд цааш ухаж, найман лаазанд хийж булсан эрдэнэс олсон байна. Нийтдээ 1847-1894 оны хооронд хийсэн 1427 ширхэг алтан зоос ол­сон бөгөөд ямар ч сэв суугаагүй байсан нь модны сүүдэрт булсантай холбоотой аж.

Зарим алтан зоосны нэг ширхэг нь 27 мянган ам.дол­лар хүрэх бол бүр ховор нь нэг сая ам.доллар болох талаар Санта-Ана хотын зоос цуглуулагч хэлжээ. Тэдний олсон алтан зооснууд нийтдээ 10 сая гаруй ам.долларын үнэ хү­рэх гэнэ.

Эхнэр, нөхөр хоёр олсон зооснуудынхаа ихэнхийг нь худалдаж, өрөө төлөхөөр шийдсэнээс гадна буяны байгууллагад хандив өгөхөө хэлсэн байна.

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …