Хүн өдөрт долоон удаа инээмсэглэдэг

images (3) Британийн эрдэмтдийн явуулсан судалгаагаар хү­мүүс өдөрт дунджаар долоон удаа инээмсэглэдэг байна. Үүний ядаж нэг нь худлаа инээмсэглэл байдаг гэнэ.

Энэхүү судалгааны дүнг 2000 орчим хүнээс санал асуулга авч гаргасан аж. Судал­гаагаар хөгжилтэй хү­мүүс өдөрт 11 удаа инээм­сэглэдэг бол уйтгартай, дүнсгэр хүмүүс өдөрт дээд тал нь нэг удаа инээм­сэг­лэдэг байна.

Түүнчлэн санал асуулгад оролцогсдын 51 хувь нь удирд­лагуудынхаа өөдөөс ми­­шээхийн тулд хуурамч инээм­­сэглэх шаардлагатай бол­дог гэдгээ хүлээжээ.

Инээмсэглэлийн тоо цөөр­­сөн ч хүмүүс ч ми­шээ­хэд сайхан санагддаг аж. Үүнээс гадна санал асуул­гад оролцогсдын 25 хувь нь хайртай хүнийхээ инээмсэглэлээр бахархдаг гэсэн бол таван хүн тутмын нэг нь хүүхдийнхээ инээм­сэглэлийг хараад хайлдаг гэжээ.
Эх сурвалж:

Санал болгох мэдээ

Хятадын чат-ботуудад “сэтгэл хөдлөл” илэрхийлэхийг хориглоно

Хятадын эрх баригчид хиймэл оюуныг сэтгэл хөдлөлгүй, аюулгүй мэдээллийн хэрэгсэл болгохыг эрмэлзэж байна. Тодруулбал, Хятадад …