Улаанбаатар хотыг хөгжүүлэх бодлогын хүрээнд нийслэлийн төсвийн хөрөнгөөр энэ онд орон сууцны хороолол доторхи инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийг шинэчлэх талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл захирамж гаргалаа. Энэ дагуу дараах газруудад инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр болсон байна. Үүнд:
– ЧД-ийн 5-рхороо6-рхорооллын 19 дүгээр байрны 5 хос шугам шинэчлэн солих
– ЧД-ийн 4-рхороо БТ-33 байрны худгаас БТ-32,39 байрны гадна халаалт, халуун хүйтэн усны 5 хос шугам шинэчлэн солих
– ЧД-ийн 2 дугаархороо 50.0-тын 23,25 дугаар байруудын гадна дулаан, ус хангамжийн шугам шинэчлэн солих
– СБД-ийн 8-р хороо, 41 дүгээрбайрны 1 дүгээр хэлхээний халаалт болон хүйтэн усны шугам шинэчлэн солих
– ХУД-ийн 2 дугаархороо 19 дүгээр хорооллын 8 дугаар байрны А худгаас 10 дугаар байрны дулааны худаг хүртэлх дулаан хангамжийн гадна шугамыг өргөтгөн солих
– БГД-ийн 13 дугаар хороо УДДТөв-13-өөс 6а байрны гадна худаг хүртэлх хэрэгцээний халуун, хүйтэн усны шугамыг солих
– БГД-ийн7 дугаар хороо, 97 дугаар цэцэрлэгийн арын дулааны худгаас 25 дугаарбайрны7 дугаар орц хүртэл гадна дулаан хэрэгцээний усны 5 хос шугам солих
– БГД-ийн 5 дугаар хороо, 10-рхорооллын УДДТөв-13-ын арын худгаас 44 аб-байрны дулааны худаг хүртэл гадна дулаан, хэрэгцээний усны 5 хос шугам солих
– БГД 5-рхороо, 10-рхорооллын УДД-13 төвийн харьяа 13-рбайрны дулааны худгаас 9 дүгээр байрны дулааны худаг хүртэлх 4-н хос шугамы гөргөтгөн солих
– БГД 5-рхороо, 10 дугаар хорооллын 7а байрны гадна дулааны худгаас 7б байр хүртэлх халаалт, халуун, хүйтэн уснышугамсолих
– СХД-ийн 18 дугаар хороо, угсармалын 7 дугаар байрнаас 5,12 дугаар байрхүртэл гадна дулаан, ус хангамжийн шугам сүлжээг шинэчлэн солих
– УДДТ-2-оос 4 дүгээр байр хүртэл халаалт, халуун, хүйтэн усны шугамыг өргөтгөн шинэчлэх засварын ажил /ф89мм-ф200мм
– Шинээр баригдсан УДДТөвийн барилгын гадна цахилгаан, ус, дулааны техникийн нөхцөлтэй холбоотой гарах өргөтгөл шинэчлэлийн ажил /СХД, ХУД/
– БЗД-ийн 16 дугаар хороо 16 дугаар хорооллын УДДТөв-3-ын дулааны худгаас 67,68 дугаар байрны өмнөх дулааны худаг хүртэл гадна дулаан, хэрэгцээний усны шугам солих ажил
– БГД-ийн 2 дугаар хороо 2 дугаар хорооллынУДДТөв12-ын 1 дүгээр хэлхээний 2 хос дулааны шугамы гөргөтгөн солих ажлуудыг тус тус хийхээр боллоо.
Батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, үнэлгээний хороог байгуулан, худалдан авах ажиллагааг хууль, журамд нийцүүлэнзохион байгуулж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгосон байна.