via National Geographic Mongolia
Амьтны тухай хуулиар амьтны жам ёсны эрхийг хүндэтгэх үүднээс үржилд орох, тарга тэвээрэг авах, ороо хөөцөө болон үр төл нь бойжих үед агнах, барихыг хориглодог.
Тухайлбал:
БОР ГӨРӨӨС, ЦАГААН ЗЭЭР, ЗЭРЛЭГ ГАХАЙГ 12-р сарын 1-ний өдрөөс дараа оны 8-р сарын 31-ний өдөр хүртэл;
ОЙН БУЛГА, ШИЛҮҮС, ҮНЭГ, ХЯРС, БАРААН ХЭРЭМ, МАНУУЛ, ХОТНЫ ҮЕН, ЧАНДАГА, БОР ТУУЛГАЙГ 2-р сарын 11-ний өдрөөс 11-р сарын 20-ны өдөр хүртэл;
УРТ СУУҮЛТ ЗУРАМ, ТАРВАГЫГ 10-р сарын 16-ны өдрөөс дараа оны 8-р сарын 20-ны өдөр хүртэл;
ХАЛЗДГАЙ 11-р сарын 15-ны өдрөөс дараа оны 1-р сарын 31-ний өдөр хүртэл.