“Манчестер Сити” Лигийн цомд түрүүллээ

55Английн хөлбөмбөгийн холбооны Лигийн цомын аварга шалгаруулах тэмцээнд “Манчестер Сити” баг түрүүллээ. Шигшээ тоглолт өчигдөр /III.2/ Лондоны “Уэмбли” цэнгэлдэхэд “Манчестер Сити” болон “Сандерлэнд” багуудын хооронд болсон. Тоглолтын 10 дахь минутад “Сандерлэнд” багийн довтлогч Фабио Борини гоол оруулж, нэгдүгээр хагас өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагаст “Манчестер Сити” багаас Яя Туре 55, Самир Насри 56, Хесус Навас 90 дэх минутад гоол оруулж, 3:1-ийн харьцаатай хожсон юм.

Тоглолтын дараа “Манчестер Сити” багийн дасгалжуулагч Мануэль Пеллегрини

-Бид маш их баяртай байна. Манай багийнхан тэмцээний турш маш сайн тоглож, олон гоол оруулсан. Энэ тэмцээнд түрүүлэх ёстой багуудын нэг ч манайх байсан. Бид хүротэх ёстой цомоо хүртэж чадлаа гэж хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдэд ярьсан байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Нийслэлийн эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулжээ

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр нийслэлийн эрүүл мэндийн салбарынхан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр тэргүүлсэн …