Зуны халуун өдрүүдэд нийслэлчүүдийн маань хамгийн ихээр зорьдог газар бол “Туул” гол. Харамсалтай нь иргэд голынхоо иргэд амарч тухалчихаад явахдаа дахиад ирэхгүй юм шиг хогоороо булчихаад явдаг.
Тэгвэл нийслэл хотын иргэдийг Туул голоо хайрлаж, цэвэр цэмцгэр байлгах Туул голыг цэвэрлэх ажлыг энэ сарын 15-ны өдөр зохион байгуулахаар болжээ.
“Vip crown auto club” болон “Нийгмийн Идэвхитэй залуус” ТББ хамтран Улаанбаатар хотоо цэвэр цэмцгэр байлгах ажлыг нэг хэсэг болгон энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх юм.
Тэд эхний ээлжинд нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр Туул голын эрэг орчмын хог хаягдал хамгийн их цугласан хэсгийг цэвэрлэхээр төлөвлөсөн байна.
Цэвэр цэмцгэр хот, эрүүл орчны төлөө албан байгууллага, хотын залуусыг энэ ажилд нэгдэхийг уриалсан залуус “Ривер Бич” амралтын газраас Зайсангийн гүүр хүртэлх голын урд, хойд талын эрэг дагуух нийт таван километр газрыг өглөөний 10:00-16:00 цагийн хооронд цэвэрлэх гэнэ.