Нийслэл хотод зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажил явагдсаар байна. Өнөөдрийн байдлаар дараах автозамуудыг бүрэн болон хэсэгчлэн хаагдаад байна. Үүнд:
– Дунд голын гудамжны зүүн хэсэг Гандийн гудамжны төгсгөлөөс Энхтайвны гүүрэн доогуур гараад Петровис шатахуун түгээх станц хүртэлх 500 м замыг 2013 оны 6 сарын 25-ны өдөр хүртэл
– Зүүн салааны шинэ эцсээс хойшхи 1,2 км автозамыг 2013 оны 6 сарын 12-ны өдөр хүртэл
– СХД-ийн Үйлдвэрчний Эвлэлийн гудамжны “Баянхошуу” чиглэлийн 3,4 км автозамын өргөтгөл, шинэчлэлийн ажлын нэг хэсэг болох Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэлх 1,4 км автозамыг хааж, хучилтын ажлыг 2013 оны 6 сарын 15-ны өдөр хүртэл
– Сэлбийн хос гүүрийн хойд талын хөдөлгөөнийг хязгаарлаж, 7 сарын 9-ны өдөр нээнэ. Мөн Бэлх чиглэлийн 5 км автозамын төгсгөлийн ажлыг өнөөдөр эхлүүлж, 6 сарын 25-ны өдөр хүртэл
– Жуковын музейн буцаж эргэдэг уулзвараас БЗД-ийн Тамгын газрын уулзвар хүртэлх 950 м замын урд талын урсгалыг 6 сарын 14 өдөр хүртэл
– Сэлбийн хос гүүрийн хойд талын гүүрийн хөдөлгөөнийг 7 сарын 10-ны өдөр хүртэл
– Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх 1 км автозамыг 6 сарын 17-ны өдөр хүртэл тус тус хааж, зам засвар, өргөтгөл шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэж байна гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …