86 дахь удаагийн Оскарын шилдгүүд тодорлоо

d56069d52f65923bigАНУ-ын кино урлагийн шилдгүүдийг тодруулах 86 дахь удаагийн Оскар буюу Академийн дээд шагнал гардуулах ёслол Холливуудын “Dolby Theatre”-д амжилттай болж өндөрлөлөө.

Наадмын тэргүүн дээд шагнал болох “Оны шилдэг бүтээл”-д “American Hustle”, “Captain Phillips”, “Dallas Buyers Club”, “Gravity”, “Her”, “Nebraska”, “Philomena”, “12 Years a Slave”, “The Wolf of Wall Street” гэсэн бүтээлүүд нэр дэвшиж  “12 Years a Slave” буюу “12 жилийн боолчлол” кино шилдгээр шалгарлаа. 

“Оскар 2014”-ийн эздийг хүргэж байна.  

Шилдэг туслах эрэгтэй жүжигчин

86 дахь удаагийн Оскарын хамгийн эхний эзнээр Жаред Лето тодорчээ. Тэрбээр “Dallas Buyers Club” кинонд ДОХ өвчнөөр шаналж буй трансжендер хүний дүр бүтээжээ.

Шилдэг хувцас зохион бүтээгчээр

“The Great Gatsby” киноны хувцасны загварыг зохион бүтээгч.

Шилдэг нүүр хувиргагч

“Dallas buyers club” киноны нүүр хувиргагч.

Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино

“Mr. Hublot” богино хэмжээний хүүхэлдэй тэргүүлжээ.

Шилдэг бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино

“Frozen” буюу “Цэвдэг” хүүхэлдэйн кино

Шилдэг тусгай эффект

“Gravity” буюу “Таталцал” уран сайхны кино.

Шилдэг богино хэмжээний кино

 “Helium” богино хэмжээний кино.

Богино хэмжээний шилдэг баримтат кино

“The Lady in Number 6: Music Saved My Life” богино хэмжээний кино.

Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино

“20 Feet From Stardom”

Шилдэг гадаад хэл дээрх кино

 “The Great Beauty” /Итали улс/.

Шилдэг хөгжмийн найруулга

“Gravity” буюу “Таталцал” уран сайхны кино.

Шилдэг дууны эвлүүлэг

“Gravity” буюу “Таталцал” уран сайхны кино.

Шилдэг эмэгтэй туслах дүр

“12 Years a Slave” буюу “12 жилийн боолчлол” уран сайханы киногоороо жүжигчин  Люпита Нионго.

Шилдэг зураглаач

“Gravity” буюу “Таталцал” уран сайхны киноны зураглаач  Эммануэль Любецки.

Шилдэг дүрс эвлүүлэгч

“Gravity” буюу “Таталцал” уран сайхны киноны эвлүүлэгч Альфонсо Куарон.

Шилдэг тайз, продакшн дизайн төрөлд

“The Great Gatsby” кино нь шилдэг хувцас зохион бүтээгчийн шагналыг хүртжээ.

Шилдэг хөгжим

“Gravity” буюу “Таталцал” уран сайхны киноны хөгжмийн зохиолч Стивен Прайс.

Шилдэг киноны дуу төрөлд

“Frozen” буюу “Цэвдэг” хүүхэлдэйн киноны “Let it go”  дуу.

Шилдэг кино зохиол

“12 Years a Slave” буюу “12 жилийн боочлол” киноны зохиолч  Жон Ридли.

Шилдэг зохиол

“Her” буюу “Тэр эрэгтэй” киноны зохиол.

Шилдэг найруулагч

“Gravity” буюу “Таталцал” уран сайхны киноны найруулагч Альфонсо Куарон.

Шилдэг эмэгтэй гол дүр

“Blue Jasmine”  киногоороо Холливуудын алдарт жүжигчин  Кейт Бланшетт.

Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин

“Dallas Buyers Club” киноны гол дүрийг бүтээсэнээрээ алдарт жүжигчин Мэтью Макконахи хүртжээ.

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …