Нийслэлийн хөдөлмөрийн газар, ШШГЕГ-тай хамтран байгуулсан “Санамж бичиг” –ийн хүрээнд 2013 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг Нийслэлийн хөдөлмөрийн газрын дарга Н.Тунгалаг, ШШГЕГ-ын тогтоол гүйцэтгэх газрын дарга, хурандаа Б.Амардорж нар баталлаа. Хамтран ажиллах хугацаанд зорилтот бүлгийн 1400 гаруй иргэнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, үйлчилгээ үзүүлэх, ажилд зуучлах, мэргэжлийн сургалтанд хамруулах болон санхүүгийн дэмжлэг үзүүлээд байна. Түүнчлэн хорих ангийн 30 нийгмийн ажилтанг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох” зөвлөхөөр бэлтгэжээ. Цаашид нийслэлийн харьяа 13 хорих ангиас 2013 онд суллагдах иргэдийн судалгааг гаргах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, хөдөлгөөнт бирж ажиллуулах, хоригдогсдыг нийгэмшүүлэх ажлын хүрээнд хорих байгууллагуудын сэтгэл зүйчдийг “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх”-өөр бэлтгэх болон “Анагаах хандлага” сургалтанд хамруулан, сертификат олгох зэрэг нийт 19 төрлийн ажлыг хамтран хийхээр боллоо гэж нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.
Санал болгох мэдээ
Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо
Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …