“Ttongsul” бол солонгосын цагаан будааны дарс юм. Гэхдээ энэ дарсны гол онцлог нь хүүхдийн баасны ферментийг хольдогт оршиж байгаа аж. Есөн хувийн хатуулагтай энэ дарс дэлхийн хамгийн хачирхалтай эмийн тоонд зүй ёсоор багтдаг. Ингээд энэ цуу ярианы үнэн эсэхийг олж мэдэх гэсэн хэсэг хүн “баастай дарс” хэрхэн хийдгийг мэддэг сүүлчийн хүмүүсийн нэг хэмээн өөрийгөө өргөмжилдөг Солонгосын уламжлалт анагаах ухааны нэгэн эмчтэй уулзсан байна.
Ли Чанг Су эмч энэ талаар ярьж байхдаа Дорнын анагаах ухаанд ийм дарс хэрэглэхээ больсонд харамсч явдгаа илэрхийлсэн юм. Өнөөдөр жирийн өмнөд солонгос хүн “Ttongsul” гэж юу байдаг талаар ямар ч ойлголт байхгүй болжээ. Энэ дарс нь 1960-аад оны үед Өмнөд Солонгос орчин үе рүү урт удаан хугацааны аялал хийж, барууны анагаах ухаан эрчимтэй хөгжснөөс хойш алга болжээ. Гэвё дадал зуршил болсон зүйл амь бөхтэй оршсоор байдгийн үлгэрээр зарим солонгосчууд ийм дарсыг хэрэглэсээр байгаа аж.
эх сурвалж: твмонголиа.мн