Мянганы хөгжлийн зорилтуудыг 81.7 хувьтай биелүүлжээ

indexМонгол Улсын Их Хурлын 2008 оны 1 дүгээр сарын 31-ны өдрийн 12 дугаар тогтоолоор “Монгол Улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого” батлагдсан. Тус бодлогын баримт бичгийн хүрээнд Сангийн сайдын хариуцах 12 стратегийн зорилтийн хэрэгжилтийг 2013 оны сүүлийн хагас жилийн байдлаар Сангийн яамны холбогдох газруудаас  ирүүлсэн тайлан дээр үндэслэн хяналт шинжилгээ, үнэлгээ хийжээ.

Сангийн сайдын хариуцан хэрэгжүүлэх 12 стратегийн зорилтоос найман зорилт 90.0 хувь, гурван зорилт 70.0 хувь, нэг зорилт 50.0 хувийн буюу нийлбэр дүнгээр 81.7 хувийн биелэлттэй байгаа аж. Тодруулбал, улсын төсвийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх дөрвөн зорилттой ажлаас гурван зорилт 90.0 хувь, нэг зорилт 70.0 хувь нийт 85.0 хувийн биелэлттэй байна. Мөн татварын бодлогын хүрээнд хэрэгжүүлэх гурван зорилтоос хоёр нь 90 хувь, нэг нь 50 хувийн биелэлттэй нийт 76.7 хувийн биелэлттэй байгаа юм байна.

Д.Үүлэн

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …