Нийслэлд 250 гаруй сүм, хийд ажиллаж байна

тьМонгол Улсын Үндсэн хуульд зааснаар ард иргэд шашин шүтэх эрх нь нээлттэй ч төрөл бүрийн ёслол, зан үйл үйлддэг шашны урсгалуудаас иргэдээ хамгаалах хэрэгтэй аж. Манай улсын хувьд 2003 онд төр, сүм хийдийн харилцааны тухай хууль батласан.

Энэ хууль нь тухайн цаг үеэ дагаж сүм, хийдийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгох чиглэлээр түлхүү боловсруулагдсан. Харин сүм, хийд ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгааг төдийлөн хянаж, шалгаад байх боломжгүй, хуулийн зохицуулалтгүй юм байна.

Улс орнууд ард түмнийг нь хагалан бутаргах шашны урсгалыг өөрийн орондоо нэвтрүүлэхгүй байх бодлого хэрэгжүүлдэг гэж шашин судлаачид хэллээ. Ингэснээр үндэсний эв нэгдэл, уламжлалаа хамгаалах, гадны буруу урсгалын шашин орж ирэхээс урьдчилан сэргийлэх боломжтой гэнэ. Нийслэлийн хэмжээнд өдгөө 250 гаруй сүм, хийд ажилладаг бөгөөд 86 нь буддынх, 50 орчим нь христийн, харин үлдсэн нь бөө мөргөл, мусульман, мүүний сүм юм байна.

А.Амар

Ugluu-logo171

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …