Цахим ардчилал онлайн хэлэлцүүлэг болно

 tsahim ardchilal“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн анхны зочноор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцоно.

Ардчилсан Залуучуудын холбооноос АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийн мөрийн хөтөлбөр, бодлого, үйл ажиллагааг залуучуудад таниулан сурталчилах, тэдэнтэй санал бодлоо харилцан чөлөөтэй ярилцаж, мэдээлэл солилцох зорилгоор онлайн хэлэлцүүлгийг цувралаар зохион байгуулах гэж байна.

Өнөөдөр 2013.06.12-ны өдрийн 14.00 цагаас  “Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлгийн анхны зочноор Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр оролцох гэж  байна.

Тэрээр дараахи сэдвүүдээр залуустай ярилцана.

1.       Шинэчлэлийн Засгийн газраас гадаадад ажиллаж амьдарч буй залуучуудад чиглэсэн бодлого, арга хэмжээ,
2.       Дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд элссэн оюутнуудад сургалтын төлбөрт хөнгөлөлт үзүүлэх
3.       Гадаад боловсрол эзэмшиж эх орондоо ирж буй залуусын ажлын байр, амьдрах орчин, залуусын ирээдүйн амьдралын баталгаа болон  бусад сэдвээр  салбарын сайд мэдээлэл өгөхөөр уригдлаа.  Дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж амьдарч байгаа залуучууд онлайн хэлэлцүүлгийн үеэр Л.Гантөмөр сайдтай санал бодлоо хуваалцаж сонирхсон асуултандаа хариулт авах бүрэн боломжтой.
Та бүхэн өөрсдийн ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө ярилцаарай  бас идэвхитэй оролцоорой.
“Цахим ардчилал” онлайн хэлэлцүүлэгт зочноор оролцох залуус та бүхэн http://demparty.mn/live болон http://demyouth.mn/live  сайтад зочилоорой. – See more at: http://politics.time.mn/content/30334.shtml#sthash.uu3Y0u2f.dpuf

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …