“Автобус-1” ОНӨҮГ-ын автобусанд зорчиж байгаад гэмтсэн тохиолдолд тасалбараа үзүүлээд даатгалаас нөхөн төлбөр авч эмчлүүлэх боломжтой болжээ.
Тус байгууллагынхан энэ үйлчилгээг нэвтрүүлээд удаж байгаа ч иргэд энэ талаар мэдээлэл муутай байдгийн дээр тасалбараа хаяснаас даатгалд хамрагдаж чаддаггүй аж.
Тухайлбал зорчигч автобусанд явж байхдаа гэмтвэл кондукторт хэлж тэмдэглүүлэн, тасалбараа хадгалах ёстой гэнэ.
Дараа нь “Автобус-1” ОНӨҮГ-т хандаж тасалбарын серийн дугаарыг шалгуулах бөгөөд автобусны чиглэл, кондукторын мэдээлэл таарч байвал тодорхойлолтыг даатгалын компанид гаргаж өгдөг аж.
Ингэснээр даатгалын компани гэмтэл бэртлийн зэргээс хамаарч эмчилгээний зардлыг олгодог байна.
Д.Од
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
