Жирэмсэн эмэгтэйг өхөөрдөн мөн баяр хүргэж бараг л хүн бүр гэдсэнд хүрдэг. Манай оронд ч энэ нь энгийн л үзэгдэл. Тэгвэл АНУ-ын Пенсильвани мужид жирэмсэн эмэгтэйн гэдсэнд хүрэхийг хуулиар хоригложээ. Энэ мужид амьдарч байгаа хэн боловч бие давхар бүсгүйн гэдсэнд санамсаргүйгээр хүрвэл хууль зөрчсөнд тооцогдож, торгууль хүлээх юм байна.
Ирээдүйн хүүхдээ гэдсэндээ тээж буй эхийн гэдсэнд хүрэх нь хүний биед бүдүүлгээр халдаж буй хэрэг хэмээн үзсэн байна.
Эмэгтэйн гэдсэнд зөвшөөрөлгүй хүрснээр бүсгүйчүүд стрессд орж, биеийн байдалд нь муугаар нөлөөлж болзошгүй тул таагүй үр дагавраас зайлсхийхийн тулд ийнхүү хууль гарган мөрдөх болсон гэнэ.
эх сурвалж: mglradio.com