Өнөөдрөөс “Буянт-Ухаа 1” хорооллын захиалгын бүртгэл эхэллээ

horoolol2“Буянт-Ухаа 1” хорооллын оршин суугчда хүлээн авахад бэлэн болоод буй 567 айлын орон сууцны захиалгын бүртгэлийг өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хот болон аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ машинаар 24 цагийн турш авч эхэллээ. Байрны 1м2-ын үнэ 1.280.000 төгрөг байхаар Засгийн газраас зарласан билээ.

Энэхүү бүртгэлийн ажиллагаа 2014 оны 3 дугаар сарын 10-ний өдрийн 13 цагаас 2014 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 цагийн хооронд явагдана.

Захиалга өгөх ииргэдэд тавигдах шаардлага

          Иргэн нь Улаанбаатар хотод байгаа 20 ширхэг, мөн аймгийн төвүүдэд байгаа ТҮЦ машинд байршуулсан “Орон сууцны захиалга” гэсэн цэсээр дамжуулан бүртгүүлнэ. Иргэд нь ТҮЦ машинд бүртгүүлэхдээ иргэний цахим үнэмлэхтэйгээ очих ёстойг анхаарна уу.

          ТҮЦ машин иргэдийг бүртгэхдээ иргэний бүртгэлтэй холбоотой мэдээллийг мэдээллийн сангаас шүүн бүртгэх бөгөөд иргэний мэдээлэл нь Засгийн газрын журмын иргэний бүртгэлтэй холбоотой хэсгийн шаардлагад нийцээгүй байвал ТҮЦ машин бүртгэхээс татгалзсан хариуг өгөх болно. Жишээлбэл:

–        Оршин суугаа хаяг /2014.1.1-нээс хойш УБ хотод хаягийн бүртгэл хийлгэсэн бол/

–        залуу гэр бүл нь нас нь 35 наснаас хэтэрсэн, гэрлэлтээ 2014.1.1-нээс хойш бүртгүүлсэн гэх мэт

Иргэн нь ТҮЦ машинд бүртгүүлэхдээ асуулгын дагуу үнэн зөв хариулт өгч бүртгүүлэх ёстой бөгөөд хэрэв худлаа мэдүүлсэн нь 2 дахь шатны мэдээллийг нягтлан шалгах ажиллагаагаар тогтоогдох тохиолдолд тухайн иргэнийг бүртгэлээс хасах болохыг анхаарах хэрэгтэй.

          Бүртгэлийн хоёр дахь шатны ажиллагаа нь ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэдийн мэдээллийг шалгаж, ТҮЦ машинд бүртгүүлж, хүсэлт гаргасан иргэдээс сугалаанд хамрагдах иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах, энэхүү жагсаалтаас орон сууц худалдан авах эрх хожигчийг сугалаагаар тодруулах ажиллагаа зэрэг болно.

          ТҮЦ машинд бүртгүүлсэн иргэн нь Засгийн газрын журманд заасан нийтлэг шалгуурыг хангаж байгаа эсэхийг бүртгэлийн ажиллагаа дууссанаас хойш Төрийн орон сууцны корпорацийн зүгээс нягтлан шалгах бөгөөд хэрвээ журмын шаардлагад нийцээгүй байвал тухайн иргэнийг орон сууц худалдан авах эрх хожигчийг тодруулах сугалааны бүртгэлээс хасах болно.

          ТҮЦ машины бүртгэлийн ажиллагаа дууссаны дараа дор дурдсан  мэдээллийг холбогдох эрх бүхий байгууллагуудын мэдээллийн сангаас шүүлт хийн шалгаж, сугалаанд оролцох эрх бүхий хүсэлт гаргагчдын нэрсийн тодруулж, тухайн иргэнд нь мэдээллэх болно. Үүнд:

–        хүсэлт гаргагч иргэн өмнө нь болон одоо орон сууц эзэмшиж байсан болон байгаа эсэх,

–         банк санхүүгийн байгууллагад орон сууцны зээлтэй эсэх,

–        банк санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өртэй эсэх,

–        нийгмийн даатгалын шимтгэлийг сүүлийн 2 жил тасралтгүй төлж байсан эсэх,

–        төрийн албан хаагчийн хувьд төрийн байгууллагад ажиллаж байгаа эсэх.

–        Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд Засгийн газрын журманд заасан шаардлагад нийцэж байгаа эсэх

          Хэрэв ТҮЦ машины бүртгэл болон 2 дахь шатны нягтлан шалгах ажиллагаагаар үндэслэлгүйгээр бүртгэлээс хасагдсан гэж үзэж байгаа иргэн байвал гомдлоо 2014 оны 3 дугаар сарын 30-ний өдрийн дотор ТОСК-ийн Хуулийн хэлтэст бичгээр гаргаж болох бөгөөд Засгийн газрын журмын шаардлагыг бүрэн хангаж байгаагаа нотлох бичиг баримтыг хавсарган ирүүлнэ. ТОСК-ийн зүгээс гомдлыг шалгаж үзээд захиалганд хамрагдах шаардлагыг хангасан байвал цахим бүртгэлд хамруулж, бүртгэлийн дугаар олгоно.

          Захиалгын хүсэлт гаргасан иргэдийн мэдээллийг бүрэн шалгаж дууссаны дараа сугалаанд оролцох нэрсийг эцэслэн гаргасны дараа сугалааг явуулах хугацаа, журмыг олон нийтэд жич мэдээллэх болно.

 

Улаанбаатар хотод байгаа ТҮЦ машины байршил

Баянзүрх дүүрэг Хороо Байршил
14-р хороо Сандэй худалдааны төв
18-р хороо Офицеруудын ордон
23-р хороо Хужирбулан /Дэлгүүр/
Баянгол дүүрэг 7-р хороо Төв вокзал
Сонгинохайрхан дүүрэг 20-р хороо Орбитын эцэс /дэлгүүр/
11-р хороо Хөтөлийн буудал /дэлгүүр/
16-р хороо 32-ын буудал, Миний дэлгүүр
31-р хороо СХД-ийн 31-р хорооны байр
Сүхбаатар дүүрэг 12-р хороо Мэдээлэл технологийн үндэсний парк
1-р хороо 32-ын тойрог Номин худалдааны төв
Төв шуудан
Хан-Уул дүүрэг 2-р хороо Хан-Уул дүүргийн үйлчилгээний төв
10-р хороо Чингис хаан ОУНО буудал
8-р хороо Яармагийн дэнж /дэлгүүр/
Чингэлтэй дүүрэг 11-р хороо 17-ын дэлгүүр
4-р хороо Тэнгис кино театр
18-р хороо 7 буудлын эцэс худалдааны төв

index

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …