Маргааш “Эмэгтэйчүүдийн их хуралдай” болно

77847f4bab908c93originalМАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-оос хоёр дахь жилдээ буюу маргааш /2014.03.11/ “Эмэгтэйчүүдийн их хуралдай” арга хэмжээг Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.

Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдийн нэгдсэн холбоо /ШЁМЭХ/-ны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Л.Сэлэнгэ, нарийн бичгийн дарга Л.Лхагвацэдэн, МАХН-ын гишүүн Ц.Долгорсүрэн нар тавих ба Монгол Улсын Шадар сайд, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар оролцож, үг хэлэх ажээ.

index

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …