Харангын Чука дууг нь хулгайлсан Хятад дуучны эсрэг гомдол гаргана

d76466029db5c38eoriginal“Харанга” хамтлагийн “Үгүйлэн санана” дууг БНХАУ-ын дуучин Лао Ву дуулсан бичлэг youtube сайтад байршаад байгаа билээ. Лао Ву энэ дууг “Чамайг санана” нэртэйгээр үг, аяыг өөрөө зохиосон хэмээн тайлбар өгсөн байна.

Тиймээс эл дууны аяыг аль 1985 зохиосон хөгжмийн зохиолч Чука буюу Ц.Чулуунбаатар Хятад дуучны эсрэг олон улсын оюуны өмчийн газар гомдолгаргах гэж байгаа аж. Тэрээр “Надаас ямар ч зөвшөөрөл авалгүйгээр хөгжмийг өөрөө зохиосон гэсэн нь ноцтой байна. Хятадын уран бүтээлчид Оюуны өмчийн хууль зөрчсөн анхны үйлдэл энэ биш юм. Өмнө нь бас зөвшөөрөл авалгүйгээр “Зөвхөн Монголдоо” дууг Макаогийн олимпод хятад хэлээр дуулж байсан. Би энэ дууны хөгжмийг 1985 оны 10 дугаар сарын 15-нд бичсэн. Монгол улс олон улсын конвенцэд нэгдсэн. Тиймээс иргэнийх нь эрх дэлхийн нөгөө өнцөгт зөрчигдөж байсан ч хамгаалах үүрэгтэй. Лао Вуг зохиогчийн эрхийг ноцтой зөрчиж, уран бүтээлд зөвшөөрөлгүй халдсан гэдэг үндэслэлээр судалж гомдол гаргах бодолтой байна” хэмээжээ.

index

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …