ДАЙНЫ ҮЕИЙН ГАЙХАЛТАЙ ХАЙРЫН ТҮҮХ

dainii-hair1Дэлхийн 2-р дайнд нийт 110 сая гаруй цэрэг татагдаж байсан гэдэг. Тэгвэл эдгээр цэргүүд дайны үед хэд хэдэн мянгаараа дайсны талд олзлогдож, хоригдож байхдаа эх нутагтаа очих тухай ямар их бодон шаналж байсан бол. Зугтах боломж л гарвал тэд амь өрсөн тэмүүлдэг байсан биз ээ.

Тэгвэл бид Их Британийн жирийн нэгэн цэрэг Гораций Джозеф Гризли (Horace Joseph Greasley) хорих лагераас 200 гаран удаа оргож мөн төдий удаа зөвхөн хайртай бүсгүйнхээ төлөө эргэн ирж байсан тухай нэгэн гайхалтай түүхийг хүргэж байна.

Энэ бол “Хүний бие махбодийг хорьж болохоос хүсэл, тэмүүллийг хэзээ ч хорьж чадахгүй” гэдгийг харуулсан амь өрссөн хайрын түүх юм. Лагерт хоригдож буй цэрэг эр өөрийн дурласан немци бүсгүйтэйгээ уулзах гэж дайн болж байгааг ч умартан хорих лагераас оргон очиж байсан нь түүний хайр ямар сохор, мөн ямар агуу байсныг илэрхийлнэ. Тэдний энэхүү нууц мэдэгдвэл хайртай залуу нь шууд буудуулах байсныг ч дурлалт бүсгүй Роса Раухенбах (Rosa Rauchenbach) мэдэж байлаа.  Тэрээр өөрийнхөө еврей гаралтайгаа нууж Горацийн хоригдож байсан лагерьт орчуулагчаар ажилдаг байжээ.

/20 настай  Горацию Гризли/

1918 оны 12 сарын 25-нд Английн Ибсток тосгонд Грейслейгийн гэр бүлд ихэр  хүү мэндэлсний нэг нь Гораций байсан юм. Нөгөө ихэрийг Горальд гэдэг байв. Хожим хоёр хүүгийн нэг нь  их алдартай, нөгөөгийх нь зөвхөн нэр нь л үлдэх хувь тавилан хүлээж байгааг хэн ч мэдээгүй юм.

1939 оны хавар нацистууд  Чекословакыг эзлэх үеэр Гораций 20 настай өөрийн төрлөх хотдоо үсчингээр ажилладаг байж. Ийнхүү дайн дэгдэхэд Гораций бусад эрчүүдийн адил эх орноо хамгаалахаар Английн цэргийн армид элсэж Францыг зорьжээ. Түүнийг цэрэгт татагдах үед нэгэн үйлчлүүлэгч нь өндөр цалинтай гал сөнөөгчийн ажилд оруулж өгөх санал тависан ч тэрээр татгалзаж цэрэгт явсан байна.

1940 онд Дюнкеркагийг Германы арми эзлэх үед тэрээр олзлогдож, 70 хоногийн турш Бельги,  Голланди, Францийн бүх нутаг дэвсгэрийг явган маршаар туулжээ. Өлсөж цангаж, ядарч туйлдсан түүнийг Польшийн Силезид байрлах хөдөлмөрийн лагерьт хувиарласан аж.

dainii-hair2

Хэдий хөдөлмөрийн лагерт хоригдож байгаа ч Гораци залуу хүн болгоны хүсэн мөрөөддөг хайр дурлалтайгаа тэнд учирчээ. Түүний хайрын эзэн нь Чулуун карьерын даргын 17 настай Роза хэмээх хорих лагерьт орчуулагчаар ажилладаг охин байв. Тэд анхны  харцаараа дурлаж, улмаар энэ гэгээн хайрын түүх нь эхэлжээ.

Тэд ихэвчлэн лагерийн мужааны цехт уулздаг байсан бөгөөд ийм боломж хэрхэн олддог байсан нь одоо ч нууц хэвээр. Магадгүй  хамгаалагч нар нь байдаггүй байсан, эсвэл тэдний уулзадтанд нэг их дургүйцдэггүй байсан уу? бүү мэд. Юутай ч тэдэнд аз тохиосон бололтой. Гэхдээ энэ бүгдийг хэн зохицуулж, нуун хайцаалж байсан нь сонин байдаг. Магад Розагын еврей гаралтайгаа нуусан тэдний гэр бүл, аав нь зохицуулдаг байсан байх боломжтой юм. Харамсалтай нь тэдний жаргалтай мөчүүд удаан үргэлжилсэнгүй бүх зүйл буруугаар эргэжээ. Горацийг зэргэлдээ лагерь болох Освенцимд хорих шийдвэр гарчээ. Гэсэн ч залуу сэтгэлээр унаж амиа хорлосонгүй, нулимстай нүдээр ч тааз ширтэн хэвтсэнгүй.

Тэрээр найзуудтайгаа нийлэн хоригдож байсан өрөөнийхөө цонхны сараалжыг авч модоор дууриалган хийж түүгээрээ гарч, хажуугийн ногооны талбай руу гарсан хонгил  уханж, түүгээрээ оргодог байжээ. /итгэхэд бэрх л юм/

dainii-hair3

Гораций ийнхүү хажуугын  лагерьт байсан найз бүсгүй дээрээ л очихийн тулд л оргодог байжээ. Түүний бие сэтгэл зөвхөн  Роза руу л тэмүүлж байлаа. Заримдаа тэрээр 7 хоногт 3 удаа оргож гараад, буцаад ирдэг байсан бөгөөд хааяа найзууддаа талх, гахайн өөх гэх мэт хүнсний зүйл авчирч өгдөг байжээ. Мөн тэрээр нөхдийнхөө хүсэлтээр найз бүсгүйгээсээ жижиг радио хүлээн авагчийн эд анги авчирч угсран ВВС сонсдог байсан аж.

 dainii-hair4

Гораций таван жил чулууны карьерт ажиллаж энэ хугацаанд 200 гаран удаа оргосон бөгөөд мөн төдий тооны удаа буцаж ирж байжээ.  Тэрээр 1945 оны 5 сард суллагдсан байна.

dainii-hair5

Тэрээр дайны дараа төрөлх нутаг Англидаа очиж ачааны машины жолооч боллоо. Роза нь нутагтаа үлдэн Америкчуудад орчуулагчаар ажиллаж хоорондоо захиагаар харилцдаг байв.  Гораций өөрийн найз бүсгүйн тухай гэр бүлийнхэндээ ярьснаар тэд Розаг хүлээн авахад бэлэн болжээ. Гэвч нэг удаа Горацид Розагаас биш өөр хүнээс захидалж ирсэн бөгөөд тус захидалд “Роза төрөхийн хүндэрлээр нас барсан. Мөн хүүхэд нь ч амьсгал хураасан” тухай өгүүлсэн байна. Энэн нь түүнд маш хүнд цохилт болжээ. Сүүлд Гораци энэ тухай ярихдаа “Розагийн тээсэн хүүхэд минийх биш байсан ч надад маш их харамсалтай байна” гэж хэлжээ.

Залуу цэрэг Гораци болон Роза нарын хайрын түүхийг доорх зураг гарч ирээгүй бол хэн ч мэдэхгүй байх байлаа.

dainii-hair6

Энэ зургийн доор нь “Генрих Гиммлер концлагер шалгаж явах үед хоригдол Гораций Грислиг дуудан уулзаж байгаа байдал” гэжээ.

Тухайн үед энэ түүхийг нь гэрчлэх хүмүүс олон байсан байх. Харин сүүлд зөвхөн түүний ойр дотны гэр бүлээс өөр гэрчлэх хүн үлдээгүй байна. Тэгээд ч Гораци өөрөө энэ тухай хүнд ярих дургүй. Ярьсан ч итгэхгүй гэж бодож байжээ.

dainii-hair7

Горций жолооч хийн, мөнгө цуглуулж, хожим нь өөрийн гэсэн такси компанийг байгуулжээ.

Тэрээр шоронгоос суллагдсанаасаа хойш 30 жилийн дараа буюу бараг 60 насандаа 1975 онд гэрлэсэн бөгөөд хүү охин хоёртой болсон байдаг. /Тэгэхээр  Гораций гэрлэх хүртлээ ганцхан Росадаа л үнэнч байжээ/  Улмаар хүүхдүүд нь өсөж том болон бие даан тусдаа гарахад Гораций ба түүний эхнэр хоёр 1988 онд дулаан орон болох Испанид нүүж ирэн, насан эцэс болтлоо тэндээ л амьдарчээ.

dainii-hair8

Тэрээр намтар судлаач, зохиолч Кено Скоттой танилцсанаар  түүний дэмжлэгтэй 2008 онд 90 насныхаа ойгоор  “Тамд шувууд дуулдаг уу” дурсамжийн номоо хэвлүүлжээ. Түүнээс номынх нь талаар “Таны туулсан хүнд амьдралыг хөндөөд хэцүү байв уу?” гэж сэтгүүлчдийг асуухад “Би зөвхөн Розагын гэгээн хайр, өөрийгөө ч үл хайрлан хайрандаа үнэнч зоригтой байсныг хойч үедээ ойлгуулах гэж хичээсэн юм” гэжээ. Гораций номоо гаргаснаас хойш 2 жилийн дараа буюу 2010 онд унтаагаараа ертөнцийн мөнх бусыг үзжээ.

Хойшид  Генрих Гиммлертэй хамт гарсан зургийг харсан хүн бүхэн түүний болон Розагын гэгээн хайрын тухай санан дурсах болно.

dainii-hair9

Сонирхуулахад  алдарт кино найруулагч Стивен Спилберг Гораций энэхүү номоор кино хийхээ амлаж байжээ.

   Т.Анир, Х.Баатар.ugluu.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …