2014 онд болох Одон орны үзэгдлүүдийн тойм

1. Хавар, намрын тэнцэл ба зун, өвлийн туйл

Хаврын тэнцэл III сарын 21 –ний  Улаанбаатарын цагаар 00 цаг 55 минутад
Зуны туйл  VI сарын 21-ний  18 цаг 47 минутад (УБ)
Намрын тэнцэл XI сарын 23 –ны 10 цаг 23 минутад (УБ)
Өвлийн туйл XII сарын 22-ны 06 цаг 59 минутад (УБ)

2. Нарны хиртэлт

IV сарын 29- нд  дэлхийн нийтийн зохицуулсан  цагаар 06:04  минутад  Нарны цагирган хиртэлт болж  49 секунд   үргэлжлэнэ. Энэ хиртэлтийг Индонези, Австралийн оршин суугчид ажиглах боломжтой.

рор

X сарын 24 –нд дэлхийн нийтийн зохицуулсан  цагаар 21:45 минутад
Нарны хэсэгчилсэн хиртэлт болно. Энэ хиртэлтийг Канад, Америк ба Мехсикт ажиглаж болно.

3. Сарны хиртэлт

ро
IV сарын 15- нд  дэлхийн нийтийн зохицуулсан  цагаар 07:47  минутад  Сарны бүтэн хиртэлт  3 цаг 29 минут    үргэлжлэнэ. Энэ хиртэлтийг Индонези, Австраль ба Номхон далай орчимын оршин суугчид   ажиглах боломжтой.

index

X сарын 8-нд болох сарны бүтэн хиртэлт  Улаанбаатарын   цагаар 18:56 минутад  болно. Сар хиртсэн байдалтайгаар урган  гарч ирэх бөгөөд хиртэлт 20 цаг 35 минут хүртэл үргэлжлэнэ . Энэ хиртэлтийг Ази, Австраль, Америк  ба Номхон далай орчимын оршин суугчид   ажиглах боломжтой.

дпд

4. Гаригуудын үзэгдэлт

Ангараг, Бархасбадь гаригуудыг оны эхэн хагаст ажиглах боломжтой. Ангараг гаригийн  эсрэг тохиолго  IV сарын 9-нд  болно. Энэ  үед үзэгдэх диаметр нь 15 өнцгөн  секунд болох ба цаг агаар сайхан байвал Ангараг гаригийн  сайн зураг авах  боломжтой. Бархасбадь гаригийнх  I сарын 6 –нд эсрэг тохиолго  болно. Санчир гариг 3 -7 саруудад ажиглах боломжтой. Эсрэг тохиолго V сарын 10-нд болно. Тэнгэр ван, Далай ван гаригуудыг оны сүүлийн хагаст ажиглах боломжтой. Нартай эсрэг тохиолго Тэнгэр ван X сарын 8, Далай ван VIII сарын 29 –нд болно.

5. Гаригуудын тохиолго

index

VIII сарын 18 –нд  Сугар, Бархасбадь гаригуудын тохиолго  Мэлхийн ордод , М44 оддын бөөгнөрлийн дэвсгэр дээр харагдана.

  Сугар, Бархасбадь гаригуудын тохиолго 2014 оны VIII сарын 18

6. Гариг одны тохиолго

Ангараг гариг  I сарын 17 –нд Охины ордны  HIP64296 (7,5m) ,  XII сарын 8-нд Хилэнцийн ордны HIP100201(6,8m)  одуудтай тохиох юм.

7. Сар гаригуудыг халхлах

index

2014 онд Сар, Нарны аймгийн том гаригуудыг 22 удаа  халхлах үзэгдэл болно. Сар, Санчир гаригийг 11 удаа  халхлах ба үүний 2 нь 8 сард болно. Тэнгэр ван 6 удаа,  Буд 2 удаа ,  Сугар 2 удаа харин  Ангараг 1 удаа Сараар халхлагдана. Эдгээрээс  IX сарын 11, X сарын 8 –ны Тэнгэр вангийн Сараар халхлагдах  үзэгдэл манайд ажиглагдана.

 2014 оны VIIIсарын 14 Тэнгэр ван Сараар халхлагдах

 8. Сар од халхлах

Сар I сарын 25 –нд  Чинлүүрийн ордны альфа одыг  халхлана.

9. Бага гариг

Веста бага гариг энэ онд их тод байх болно.  4 сард энгийн нүдээр харж болохоор болно (6m). 1 ба 4 саруудад Паллада ба Церера бага гаригуудын одны хэмжигдэхүүн  7 m болно. Геба ба Юнон бага гаригуудын одны хэмжигдэхүүн  8 m болно. VII сарын эхээр Церера ба Веста бага гаригуудын  тохиолго болох юм.

10. Сүүлт од

P/Brewington (154P), Lovejoy (C/2013 R1), LINEAR (C/2012 X1), PANSTARRS (C/2012 K1) ба Siding Spring (C/2013 A1) (одны хэмжигдэхүүн нь 12m)  сүүлт однуудыг ажиглаж болох юм.

11. Солирын урсгал

Квадрант орд дахь солирын урсгал, Лира орд дахь солирын урсгал, Хумхын орд дахь солирын урсгал, Орион орд дахь солирын урсгал ба Арслангийн орд дахь солирын урсгалуудыг ажиглаж болно.

Д.Бинди

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …