Үлгэр домог мэт яригдаж ирсэн Атлантида хотыг байсан гэдгийг нотлох нэгэн ул мөр олджээ.
Тодруулбал, Япон болон Бразилийн эрдэмтэд жолоодлоготой “Батискафа -Синкай 6500” төөхөрөмжийн тусламжтай Атлантын далайн ёроолоос живсэн эх газрын ул мөр олсон тухай Японы “Газар, тэнгисийн шинжлэх ухаан, технологийн агентлаг” мэдээлсэн байна.
Далайн түвшнээс 900 метрийн гүнд “синкай 6500” хөлөг эрэг байхыг олсон бөгөөд газрын дээжээс авч шинжлэхэд эх газрын үүсэл гаралтай гранит, кварц хэмээх бодисууд илэрчээ. Эрдэмтдийн үзэж буйгаар далайн гүн дэх уг живсэн эх газрын өргөн нь 1 мянган км бөгөөд хэдэн арван сая жилийн өмнө живсэн газар мөн ажээ.
Эрдэмтэд далайн ёроол дахь энэ газрыг цаашид илүү нарийн судлах гэнэ. Мөн дээрхи нээлт нь Атлантидагийн домгийг бодит хэмээн батлах олон таамгуудад хариу өгнө гэдэгт найдаж байгаа гэнэ.
Т.Анир.ugluu.mn